Хүннү
МЭӨ IV зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Хамгийн хүчирхэг үедээ баруун зүгт Түрэгстан, зүүн зүгт Хянганы нуруу, хойд зүгт Байгаль нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг эзлэж байжээ. Хүннү гүрнийг анх Түмэн шаньюй үндэслэжээ. Түүний хүү Модун шаньюй нь МЭӨ 209 онд эцгийгээ хөнөөж аймгуудыг нэгтгэж хүчирхэгжүүлжээ. Тэдгээр зүүн Монголд хамгийн хүчтэй байсан гол өрсөлдөгч аймаг болох Дунху нарыг эзэлжээ. Улмаар Цинь улсын баруун аймгуудыг эзлэн өөртөө нэгтгэжээ. Гэвч Хятадын жанжин Мэн Тянь энэ эзлүүлсэн газ...