dashaa haana bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
2013-03-22
монголын их хаад

Ангилал: Монгол

МОНГОЛЫН ИХ ХААД
Хабул хаан H1-1148
Хиад аймаг Боржигон овогтны өвөг дээдэс болох Бодончар сэцэнээс хойших найм дахь үеийн ач хүү Хабул нь Чингис хааны алч өвөг билээ. Хабул хаан нь 1101 онд Турбинай сэцэний ууган хүү болон мэндэлжээ.
Тухайн үед Монгол нутагт хаадыг үе залгамжлалаар бус харин хэн чадалтай эрдэмтэй нь сонгодог ёс байжээ. Тийнхүү 1130 онд эрэлхэг чадалтай Хабулыг их хуралдайгаар хэлэлцэн Хамаг Монголын хаанаар өргөмжилсөн байна. Хамаг Монгол бол тэр үеийн бүх монгол туургатныг нэгтгэсэн улс байсан бөгөөд Хабул хаан “Цагаан ясны хаан” гэж нэрлэгдэх болжээ.
Хамаг Монголын нутаг дэвсгэр нь Байгаль нуураас нааш Хангайн нурууны хоёр тал, Орхон гол, Онон мөрөн, Туул гол, Халх голын хөвөө, Хөлөн нуур, Буйр нуур, Бурхан Халдун уулыг хамарч байжээ. Тухайн үе хамгийн хүчирхэг улсад тооцогдож байсан Зүрчидын Алтан улс монгол нутаг дээрх ханлигуудыг өөр хооронд нь хагаралдуулан сөнөөх зорилготой хорон үйл ажиллагаа хийж байсны хажуугаар үе үе монгол нутаг руу довтолдог байжээ. Харин Хабул хаан ширээнд сууж Хамаг Монгол улсыг байгуулснаар Алтан улсын тэрхүү хорон явуулгыг таслан зогсоожээ.
Хабул хаан Хамаг монгол улсыг байгуулсан нь Цаашдын их Монгол улс байгуулагдах үндэс суурийг тависан явдал болсон бөгөөд цаашид Нирун- Боржигон овгийнхан төрийн эрхийг барих үндэс суурийг мөн тависан болно. Өөрөөр хэлбэл Хамаг Монгол улс байгуулагдсан нь Монгол үндэстэн дэлхийн түүхэнд гүн ул мөрөө үлдээх эхлэл тавигдсан гэж хэлж болно.
Хабул хааныг Хамаг монгол улсыг байгуулах үед Зүрчидийн Алтан улсын хаан түүнийг хаан гэж үзэхгүй дорд үзэж байснаа төд удалгүй түүнээс имээх болжээ. Алтан улсын хаан Хабул хааныг өөрийн улсдаа урьж байжээ. Тухайн үед Хабул хаан урилгыг хүлээн авч Алтан улсад айлчилсан бөгөөд айлчлалын үеэр хоёр хаан зэрэгцэн сууж найрлах үер Хабул хаан Алтан улсын хааны сахлаас зулгааж өшөөт Татаруудтай сүлбэлдэн бидний эсрэг турхирсан хэмээн агсам тавижээ. Алтан улсын ноёд түшмэд Хабул хааныг ёс бус үйлдэл гаргасан хэмээн цаазлах нь зүйтэй гэж үзсэн боловч Алтан улсын хаан Хабул хааныг шийтгээгүй юм. Харин Хабул хааныг айлчлахыг урьсан нь түүнийг хорлон алахыг завдсан хэрэг байлаа. Түүнийг мэдсэн Хабул хаан хортой архи ундааг зооглосныхаа дараа голын усанд халууцах нэрийдлээр орон бүгдийг нь гаргаж байжээ. Хортой архи уусан мөртлөө яах ч үгүй байгааг нь хараад Алтан улсын хаад ноёд түүнийг ихэд гайхан биширч байсан гэдэг. Хабул хаан Алтан улсад гурван үндсэн зорилгоор айлчилжээ. Нэгдүгээрт: Хамаг Монгол улс бол бие даасан сүр хүчтэй улс гэдгийг харуулж гайхуулах
Хоёрдугаарт: Хамаг Монгол улсын нэр төрийг дэлхийн түвшинд өргөх
Гуравдугаарт: Алтан улс болон Хамаг Монгол улсын хооронд хөршийн ёсоор шударга харилцаатай байхыг эрмэлзэж буйгаа харуулах. Эв найрамдалтай оршин тогтнохыг эрмэлзэж байсан нь Их Монгол улсын тулгар төр бүрэлдэн бий болоход гадны хүчнээс хамгаалагдах үндэс суурь болж өгчээ. Үүний жишээ нь Хамаг монгол улс Хэрэйд болон Найман аймагтай дотно хаирлцаатай байснаас гадна Тангуд, Баруун Ляо улсуудтай найрсаг харьцаатай байхыг зорьж байсан явдал болно.
Энэ бүхнээс үзвэл Хабул хаан нь эрэлхэг зоригтой Монгол угсаатны их хаадын нэг бөгөөд тэрээр Монголын түүхэнд Их Монгол гүрэн байгуулагдах үндсийг тавьсан, Боржигон овгийнхны төрийн эрх мэдлийн ноёрхлын суурийг тавьсан түүхэн гавъяатай хүн юм.
Өэлүн үжин
Өүлэн эх гэхээр танихгүй мэдэхгүй хүн гэж үгүй билээ. Чинис хааны ачит эх гээд л найман настай хүүхдээс наян настай буурал хүртэл түүнийг андахгүй мэднэ. Энэ их хүнийг монголын түүхэнд гүйцэтгэсэн гавъяа нь хэмжээлшгүй их учраас түүний нэр өнөө хүртэл алдаршин түгсэн бизээ.
Өүлэн үжин нь Чингис хааны эцэг Есүхэй баатрын их хатан юм. Тэрээр Хонгирад аймгийн Олхонуд овогтон юм. Тухайн үеийн монголчууд ураг төрөл бололцохдоо нэг бол гуйж үгүй бол булааж бэр буулгадаг заншилтай байжээ. Мэргэд аймгийн Их Чилэдү ноён Хонгирад аймгаас Өүлэн үжинг гуйн бэр буулгаж явахдаа Есүхэй баатартай тааралджээ. Есүхэй баатар гэртээ буцан ах Нэгүн тайж болон дүү Даридай отчигин нарыг дагуулан Их Чилэдүгээс Өүлэн хатныг булаан аваачжээ. Тэр үед Өүлэн эх Их-Чилэдүд хандан хэлэхдээ: Тэр гурван хүн харвал таныг хөөж ална шүү. Бушуухан зугтаж үз. Энэ бие тань энх байвал эхнэр хатад олдоно. Тэрэг тутамд хатад, Мухлаг тутамд охид бий гэж хэлээд намайг санавал удаах эхнэрээ миний нэрээр нэрлээрэй, миний үнэрийг санаж яваарай гээд цамцаа өгч байжээ. Ингэж Их-Чилэдүг явуулсан нь Өүлэн эхийн холч алсын хараатай хүн байсныг батлан харуулж байгаа юм. Учир нь гэвэл хэрвээ Есүхэй баатар Их-Чилэдүйг хөнөөвөл Мэргэд болон Монгол аймгуудын хооронд цусан өшөө бий болж хонзогнох болно гэдгийг Өүлэн эх олж харсанд байгаа юм.
Өүлэн хатан Есүхэй баатрын гэргий болоод 1162 онд Чингис хааныг төрүүлсэн бөгөөд 1164 онд Хасар, 1166 онд Хачиун, 1169 онд Тэмүгэ түүний дараа ганц охин болох Тэмүлэнг төрүүлжээ. Тэмүүжинг ёсөн настай байхад Есүхэй баатар ууган хүүдээ бэр гуйн явах замдаа Татаруудад хорлогдон нас баржээ. Тэрхүү хэцүү цаг үед Тайчууд овогийн Орбай болон Сохатай нар Таргудай нар хуйвалдан Есүхэй баатрын харяанд байсан иргэдийг дагуулан Өүлэн эхийг хүүхдүүдтэй хаян нүүжээ. Тийнхүү Өүлэн эх өнчин хүүхдүүдтэйгээ туулсан ядуу зүдүү амьдрал эхэлдэг. Монголн нууц товчоонд түүнийг хүүхдүүдээ өсгөж байгааг дүрслэхдээ:
Оюутай төрсөн Өүлэн эх
Оёдолт дээлийг огшуулан өмсөж
Огтор хормойг шуун бүсэлж
Онон мөрөнг өгсөж уруудаж
Олирс мойлыг түүн явж
Өчүүхэн хөвүүдээ хайрлан тэжээж
Өдөр шөнийн аргацаан өнгөрүүлэв
Чадалтай төрсөн үжин
Царсан торыг барин явж
Цавчим газрыг өгсөж уруудан
Сөдөн хичгэний үндсийг малтаж
Шөнө өдрийг хатамжлан өнгөрүүлэв гэжээ.
Эндээс харахад хэдий амьдрал хэцүү байсан Өүлэн эх хүүхдүүдтэй хатамжлан хүмүүжүүлж эртний өстөн Алтан улс болон Татар мөн Тайчууд хэрхэн өшөөгөө авах, Нирун Монгол түүний Хиад аймгийг мандуулан бадруулах, үе залгамжлан ирсэн Есүхэй баатрын байр суурийг хадгалан үлдэхийн чухалыг үргэлж хүүхдүүддээ захин сургадаг байжээ.
Нэгэн өдөр Тэмүүжин Хасар хоёр эцэг нэгт дүү Бэгтэрийг харван алахад Өүлэн их ихээр хилэгнэж загнахдаа: Ханиа барагсад
Ижлээ идэгсэд
Халуун хэвлийгээс гарахдаа
Хар нөж атган төрсөн билээ
Хавиргаа хазах
Хар нохой мэт хаданд довтлох
Харцага шонхор мэт...хэмээн буруушаан Тэмүүжинг зэмлэжээ. Өүлэн эхийн ийн уурсаж байгааг харсан Тэмүүжин өөрийн бурууг ойлгож улмаар улсаа эмхлэн байгуулахад найз нөхдийн тус дэм, ах дүүгийн тус дэм маш их хэрэг болохыг ухааран бусадтай эе эвийг хичээхийн чухалыг ойлгосон гэдэг. Энэ нь Чингис хаан Их Монгол улс байгуулахад түүний сайд түшмэл нар чухал үүрэг гүйцэтгэсэн байдгаас Чингис хаан хүнийг өөртэй татаж түүний хүчийг ашиглаж чаддаг байснаас тодорхой харагдах юм. Тиймээс Өүлэн эхийн сургаж хүмүүжүүлсэн хүүхдүүд ядуу тарчиг ч засагтан ноёд болон хүмүүжжээ.
Чингис хаан тарсан аймгуудыг нэгтгэх жижиг том олон дайн хийж байхдаа Мэргэдийн буурин дээрээс Хүчүг, Тайчуудын буурин дээрээс Хөхөчүг, Татарын буурин дээрээс Шихихутаг болон Жүрхэний буурин дээрээс Борохулыг олон авч Өүлэн эхдээ өгч өсгүүлснээр дөрвөн өргөмөл дүүтэй болсон юм. Эдгээр дөрвөн хүүхэдийг Өүлэн эх өөрийн хүүхэд шиг хайрлан өсгөж эрэмгий баатрууд болгон өсгөжээ. Эдгээр баатрууд Их Монгол улсыг байгуулахад гарамгай үүрэг гүйцэтгэж байжээ. Жишээ нь: Шихихутаг бол хамгийн анхны улсын заргач байсан бол Борохул Чингисийн дөрвөн хүлэгийн нэг байжээ.
Чингис хаан Их монгол улсыг байгуулсны дараа дэв тэнгэр Хөхөчү бөө Чингис хаанд Хасарыг төрийн эрх мэдэлд санаархаж байгаа хэмээн хэлс хэрэгт гүтгэхэд Чингис хаан түүний үгэнд итгэж Хасарыг барин эрүүдэн шүүж байхыг Өүлэн эх мэдээд яаран ирж өөрөө Хасарын гар хөлийн уяаг тайлж хөхөө гарган ийн хэлжээ:
Та нар үүнийг харж байна уу?
Цагаан сүүг нь хөхөж өссөн хөх чинь энэ байна
Хардан хэрэлдэж, хавиргаа хазагчид минь
Хүн биш загнаж хүйсээ хазагчид минь
Хасар яагаав? Тэмүжин энэ хөхний сүүг хөхөж бардаг
Хачиун Отчигин нэг хөхөө ч бардаггүй
Харин Хасар хоёр хөхний минь сүүг дуустал хөхөж, чилсэн цээжийг минь уужлин амрааж өгдөгсөн
Тэмүүжин цээжиндээ эрдэмтэй
Хасар хавтай хүчтэй
Одоо дайснаа дарж дууслаа гээд Хасарыг чи үзэн ядаж байна уу? Гэхэд Чингис хаан буруугаа хүлээж Эх таны хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичлээ гэжээ. Эндээс үзэхэд Өүлэн эх хүүхдүүдээ эе эвтэй байхыг сургамжилж байжээ.
Өүлэн эх бол Их Монгол улсыг байгуулсан агуу их Чингис хааны эх бөгөөд их улсыг байгуулахад өөрийн биеийг зориулсан Монголын түүхэнд агуу их үүрэг гүйцэтгэсэн эх хатан билээ.

Өгөдэй хаан 85-1241
Өгөдэй хаан 1186 онд Чингис хааны гуравдугаар хөвүүн болон их хатан Бөртэ үжинээс төржээ. Өгөөдэй арван долоон настайгаасаа эхлэн эцэг хааныгаа даган гадагш дотогш явж олон удаагийн дайн байлдаанд орж байжээ. 1227 онд Чингис хааныг таалал төгссны дараа хоёр жил Тулуй төрийн хэргийг бариад 1229 онд их хуралдай чуулан Өгөөдэйг Их Монгол улсын хоёрдугаар их хаанаар өргөмжилсөн байна.
Өгөдэй хаан төрийнхөө их ордон өргөөг Хүннү гүрний нийслэлийн ойролцоох Хар хорумд төвлөрүүлж 1235 онд Хар хорум хотын хэрмийг босгож байсан нь Их Монгол улсын гол цөм болж байсан юм. Мөн 1237 онд Цагаан нуурын хөвөөнд Харш суурин хэмээх хотыг 1238 онд Тусах хэмээх хотыг мөн байгуулжээ. Ийнхүү Их Монгол гүрний нийслэл хотуудыг байгуулсан нь хүн амыг татан төвлөрүүлж эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой зүйл байжээ. Энэ нь түүний Монголын түүхэн гүйцэтгэсэн түүний том гавъяа юм.
1237 оноос Хянан шалгагч түшмэл гэгчийг бий болгож бичгийн мэргэд эрдэмтдийг олзны болон боол гэж ялгалгүйгээр эрдэм чадлыг нь сорин шалгаж ажилд шалгаруулан оруулж анхны хуульч нарыг бий болгож байжээ. Мөн хэд хэдэн газар сургууль байгуулж Монголын хаад ноёдын хүүхдүүдийг сургуульд сургаж байжээ.
Өгөөдэй хааны үед Монголын газар нутаг Хойд Хятад дахь Чингийн эзэнт улсын чиглэлд, Перс дэхь Хорезмын хүчний үлдэгдлийн чиглэлд, Орос дахь Евро-Азийн тал хээр нутгийн баруун зах Польш Унгарын чиглэлд гурван талруугаа ихээхэн тэлжээ.
Өгөдэй хаан арав гаруй жил хаан ширээнд суухдаа өөрийнхөө хийж бүтээсэн зүйлсээ дүгнэн хэлсэн үгийг Монголын нууц товчоонд тэмдэглэн үлдээсэн байна:
Тэрээр би эцгийн хаан ширээг залгамжлаад дөрвөн сайн зүйл дөрвөн муу зүйл хийлээ гээд: Дөрвөн сайн зүйлд: Нэгдүгээрт: Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулсан
Хоёрдугаарт: Гадаад дотоодын хэрэгт элч зарахад, хоорондоо элдэв хэрэг дамжуулахад хялбар дөхмийг бодож олон газрыг холбоолсон өртөө замыг тавилаа.
Гуравдугаарт: Усгүй газарт худаг малтуулж ус гарган улс улс иргэнийхээ мал аж ахуйд өвс усыг хүрэлцээтэй болголоо.
Дөрөвдүгээрт: Зүг зүгийн суурин улс орны өөрийн харяаны олон хот тосгонд захирагч мэдээлэгч нарыг томилон ажиллуулж тэдгээр улс орны ард иргэдийг амгалан тайван амьдрах нөхцөл боломжийг бий болголоо гэжээ.
Энэ бүхнээс дүгнэхэд Өгөдэй хаан бол ард түмнийхээ төлөө санаа тавьж тэдний амгалан тайван байдлыг хангахыг юун түрүүнд тавьдаг хаан байсан нь харагдаж байна.Үүний тод илрэл нь хамгийн анхны татварын тухай хуулийг бий болгож зуун хониноос нэгийг нь татвар болгон авдаг байсан бөгөөд худалдаачид ард иргэдэд өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж мөнгө хүүлэхийг хориглож байжээ. Мөн их хуралдай чуулах зардлыг жирийн иргэдээс алба гувчуур хэлбэрээр авдаг байсныг зогсоож мянгатын дарга нараас хуваан гаргуулдаг болгож ард иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлж байжээ. Өгөдэй хааны үед Монголын хамгийн анхны нийслэл болох Хар хорум хот бий болсон нь түүний Монголын түүх соёлд оруулсан үнэтэй хувь нэмэр юм. Мөн тэрээр улс төрийн яаралтай хэргийг бусдадаа түргэн хүргэх, дэлхий дахинд чухал ач холбогдолтой анхны өртөөг бий болгосон юм.
Сорхогтан бэхи хатан 98-1252
Сорхогтан бэхи бол Хэрэйдийн Ван ханы дүү Жаха Хамбугийн охин юм. Сорхогтан бэхи нь Чингис хааны отгон хүү Тулуйн их хатан байв. Тэрээр Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх хэмээх дөрвөн хүүтэй байсан бөгөөд хөвгүүд нь бүгдээр Монголын алдарт удирдагчид болсон түүхтэй. Тэрээр Христийн шашны Несторын урсгалыг шүтдэг байв.
Өгөдэй хаан 1232 онд Тулуйн хамт Алтан улстай байлдаж байхдаа хүндээр өвчилсөнд Тулуй өөрийн амийг золиослон ахынхаа амийг авирчээ. Тэр үеээс Сорхогтан бэхи бэлэвсэрч үлдсэн гэдэг. Хэдийгээр Сорхагтан бэхи хатан Өүлэн хатны адил бэлэвсэрч үлдсэн хэдий ч өнчин хөвгүүдээ хаад болгон хүмүүжүүлжээ. Түүний дөрвөн хөвгүүд нь дөрвүүлээ хаад болоод зогсохгүй Алтан ургын хаад болох Мөнх хаанаас эхлээд Лигдэн хутагт хаан хүртэл гучин долоон хаан байсны гучин тав нь Тулуйн үр удам байжээ.
Өгөдэй хаан Тулуйн харяаны хоёр мянган хүнийг өөрийн хүү Хүдэнд шилжүүлсэнд Тулуйн талын ноёд дургүйцэж Сорхагтан бэхи хатанд гомдол мэдүүлсэнд хатан хариуд нь: Та нарын хэлж буй үг зөв билээ. Гэхдээ юу хийж байгаагаа хаантан өөрөө мэднэ. Харин бид бол зарлигийг дагах ёстой хэмээн түшмэдийг тайтгаруулж байжээ.
Сорхагтан бэхи хатан маш энэрэнгүй өглөгч хүн байсан байжээ. Үүний тод илрэл нь Гүюгийг хаан ширээнд суухад Сорхогтан хатан ирсэн зочид гийчдэд алт мөнгө бэлэгсэлт өгч байжээ. Мөн Зүчийн хүү Баттай Чингис хааны ууган ач хэмээн хүндэтгэж түүнтэй эв эеийг хичээж байсан байна. Гүюг хаан ширээнд суусныхаа дараа Батыг гэнэдүүлэн дайлахаар мордоход Сорхогтан бэхи түүнийг мэдэн Баттад урьдаас сэрэмжлүүлж байсан нь алтан ургынхны дунд хагарал гарахаас сэрэмжилсэн хэрэг байлаа.
Эндээс дүгнэхэд Сорхогтан бэхи хатан бол Их Монгол улсын их хаадыг төрүүлсэн гавяатайгаас гадна Алангуа эхийн адил хүүхдүүдээ эе эвтэй байхыг сургамжлан хүмүүжүүлсэн Монголын түүхэн дэхь алдартай хатдын нэг юм.

Хубилай хаан Q5-1294
Хубилай хаан, Хиад аймгийн Боржигон овогт бөгөөд тэр 1215 онд Тулуйн хатан Сорхагтан бэхи хатнаас мэндэлжээ.
Хубилай хаан 1260 онд өөрийн дэмжигч ноёдыг хуралдуулан өөрийгөө их хаанд өргөмжилсөн байна.1271 онд Бээжингийн ойролцоо шинэ нийслэл байгуулж Дайду хэмээн нэрлэж тэндээ төвлөн сууж Их Монгол улсын нэрийг Юан гүрэн болгон өөрчилжээ. Энэ нь Их Монгол улсын эртний нийслэл болох Хар Хорум хотыг эдийн засгийн хувьд боогдмол болох хамгийн гол шалтгаан болсон аж. Учир нь Хар хорумыг зорих худалдаачдын тоо шинэ нийслэл байгуулагдснаар эрс буурч эдийн засгийн эргэлтгүй болж эхэлсэн байна. Хэдийгээр Хубилай хаан шинэ нийслэлээ Хятадад байгуулсан ч энэ нь цаанаа далд бодлоготой байсан байж магадгүй юм. Учир нь хэрвээ Хар хорум хотод төвлөн суусан бол Их Монгол улсыг зорих харь хүмүүсийн тоо өсөж улмаар Монгол үндэстэн тэдэнд уусах аюул учирч болох байснаас гадна Хубилай хаан Хятадуудын гүнд нэвтэрч захиран суухыг илүүд үзсэн байх талтай юм. Үүний илрэл нь хэдийгээр Монголчууд Хятадын нутаг дэвсгэрийг захиран суухдаа зөвхөн Монгол болон Түвд хүмүүсээр төрийн хэргийг захириулж дөнгөж аравтын ноён хятад хүн байхыг зөвшөөрч байснаас гадна Хятад хүн монгол эхнэр авахыг монгол хэлээр ярьж монгол хүн шиг хувцаслахыг хатуу хориглож харин Монгол хүн хятад эхнэр авахыг зөвшөөрч харин хятад хэлээр ярьж хятад хувцас өмсөхийг хатуу хориглож байсан нь тэр олон хүн амтай хятад үндэстнээс цөөхөн монголчууд уусан алга болохоос сэрэмжилж чаджээ. Энэ нь Хубилай хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн нэгэн томоохон үүрэг болно.
Хубилай хааны үед Монгол улс арлын Японоос бусад дорно дахиныг бараг бүхэлд нь Монгол угсаатан захирч Их Монгол улсын нэр алдар дэлхийг дахинд цуурайтах болсон юм. Хубилай их хааны сууринд суумагцаа засаг захиргааг шинээр зохион байгуулж үйлдвэр соёлыг хөгжүүлж улс төрийн дээд байгуулгыг Дундад бичгийн Муж болгожээ. Мөн нууц бичгийн яам, дэвшүүлэх бууруулах яам байгуулан Дундад бичгийн мужийн шууд харьяалалд тодорхой ажил эрхлэсэн зургаан яамыг байгуулжээ.Тэрээр цэргийн хүнсний амуу тариаг элбэгшүүлэх зорилгоор Монгол цэргийн суурин газар байгуулж тариа тариулж байсны дээр тариа тарих дадлагатай хятад хүмүүсийг монгол руу нүүлгэж тариалан эрхлүүлж байжээ.
Гэхдээ Хубилай хаан Хятад иргэдийг хэтэрхий ихээр дарлаж тэднийг боолчилж байснаас болж иргэдийн дунд олон жил дараалсан бослого гарсаар эцэстээ Юан гүрэн мөхөхөд хүрсэн нь Хубилай хааны буруутай үйлдэл байсан юм. Мөн тэрээр Буддын шашиныг монгол оронд дэлгэрүүлэхэд ихээхэн хичээл зүтгэл гаргаж Буддын шашныг төрийн шашин болгосон нь Их гүрэн задран бутрах нэг шалтгаан байжээ.
Энэ бүхнээс дүгнэхэд Хубилай хаан бол Монгол улсын түүхэнд тодоор бичигдэх түүхэн хаан боловч түүний хаанчлал дууссаны дараа ерөнхийдөө Их Монгол улсын задарч хүч нь саарж эхэлсэн. Тиймээс Хубилай хаан бол түүхэнд сайнаар бас саараар дурсагдах алтан ургын нэгэн үеийн хаан билээ.


Comments


Бичлэг: 3 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн


minii ner

Сүүлийн бичлэгүүд

. бүх монгол
. хамаг монгол
. монголын их хаад
. хабул хааны түүх 2
. хабул хаан
. хаад
. mongol
. hamag mongoliig negtgegch
. хамаг монголын нутаг дэвсгэр
. хамаг монгол

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Бямбадашийн...

Найзууд

Зохиогчийн эрх

© dashaa haana bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa




 
xaax